Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг танхимын болон тулааны спортын наадам энэ оны гуравдугаар сард болох байсан хэдий ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны гуравдугаар сард зохиогдохоор болсон. Гэвч Ковид19-ийн тархалт хумигдахгүй байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны арваннэгдүгээр сард зохиох шийдвэрийг Азийн олимпын зөвлөлөөс гаргажээ.
Улмаар уг наадмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 17-26-нд зохион байгуулах урьдчилсан тов гарчээ. Манай тамирчид тус наадамд спортын 27 төрөлд оролцох боломжтой, наадмын бүртгэл явагдаж байгаа юм.