Холливудын алдарт жүжигчин өдгөө 63 настай Алек Болдуин "Rust" гэх киноны зураг авалтын үеэр санамсаргүйгээр зургийн даргаа буудаж аминд нь хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, зургийн даргаар ажиллаж байсан Халина Хатчинс өнгөрсөн пүрэв гарагт "Rust" киноны зураг авалтын үеэр болсон явдлын үеэр цээжин тус газраа буудуулж нас барсан. Түүний ард зогсож байсан найруулагч Жоэл Соуза шархадсан. 48 настай уг найруулагчид мөрний гэмтлийн улмаас яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд дараа нь эмнэлгээс гарсан байна.
Тэгвэл жүжигчин Болдуин болсон хэрэг явдалд маш их харамсаж буйгаа илэрхийлж дараах бичвэрийг өөрийн твиттер хуудаснаа оруулжээ. "Ээж, эхнэр, бидний хүндэт хамтран зүтгэгч байсан Галина Хатчинс /зураг авалтын үеэр амиа алдсан эмэгтэй/ амь насыг авч одсон эмгэнэлт үйл явдалд цочирдож, харамсаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Эмгэнэлт хэрэг явдлын үнэн зөвийг тогтоохын тулд би цагдаагийн мөрдөн байцаагчтай бүх талаар хамтран ажиллаж байна. Талийгаачийн нөхөртэй нь байнгын холбоотой байгаа. Түүнд болон түүний гэр бүлд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсч байна" гэж Болдуин твиттер хуудаснаа бичжээ.
Түүнчлэн Алек Болдуин буу алдан хамтрагч нь амиа алдахад хүргэхээс өмнө буу аюулгүй байсан гэж шүүхээс мэдэгджээ талаар ВВС мэдээллээ.
Түүнчлэн Галина Хатчинсийн нөхөн, хүү болон түүний хамаатан садан, найз нөхдийнхөө талаар маш их санаа зовж байгаагаа нэмж хэлэв.
Зураг авалтын үеэр болсон хэрэг явдлын цагдаагийнхан мөрдөн шалгаж байгаа бөгөөд жүжигчин Алек Болдуинаас мэдүүлэг авчээ. Зураг авалтын алдартай газар болох Бонанза Крик Ранчд болсон хэргийг цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаар байгаа аж.
Эх сурвалж: ВВС