Энэ сарын25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 18-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар зөөлөн салхитай байна. 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.