
Холливудын алдарт жүжигчин Алек Болдуин тоглож буй "Rust" киноны зураг авалтын үеэр сум алдсаны улмаас хоёр хүн шархдаж, улмаар нэг нь нас барсан талаар BBC агентлаг мэдээллээ. АНУ-ын муж улсын цагдаа нар ноён Болдуин зэвсгийг 19-р зууны зэвсгийн зураг авалтын үеэр буудсан гэж мэдэгджээ.
Суманд оногдсон эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан бол шархадсан эрэгтэй буюу киноны найруулагч эрчимт эмчилгээ хийлгэж буй аж. Нас барсан эмэгтэйг Халина Хатчинс гэх бөгөөд 42 настай, киноны зургийн найруулагч байжээ. Харин эрэгтэй нь 48 настай кино найруулагч Жоэл Суза.
Зураг авалтын алдартай газар болох Бонанза Крик Ранчд болсон хэргийг цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаар байгаа. Одоогоор хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй байна.
Эх сурвалж: BBC