УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын Нэгдсэн шуурхай штабд орон нутгийг хариуцсан баг ажиллаж байгааг УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллийн эхэнд онцоллоо.
ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд "Гуравдугаар тунгийн хамрагдалт 22 хувьтай байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувийг хүүхэд эзэлж байна. Үүнээс вакцин тариулсан хүүхдүүд 11 хувийг нь зээлж байна. Улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага байна.
Дельта хувилбарын давлагаа оргил үеэ өнгөрөх хандлагатай байгаа ч өдөрт илрэх халдварын тоо буурахгүй байна. Иргэд өөрт ойрхон байрлах дархлаажуулалтын цэгийг олох боломжийг олгосон аппликейшныг бүтээсэн.
Арванхоёрдугаар сарын 31 гэхэд иргэдийг вакцинд хамруулж дуусна гэсэн төлөвлөгөө байна. Ор зохицуулах баг гарснаас хойш гэртээ нас барах тохиолдол гараагүй.
Гуравдугаар тун нь дельта хувилбарт сайн үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Хоёрдугаар эмнэлэгт хийсэн судалгаагаар вакцинжуулалтын дархлаа тогтолт 14 хоногийн дараа өндөр өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын гуравдугаар тунд 380,330 иргэн хамрагдсан байна. Иргэд гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна.
Гуравдугаар тун эхэлсэн ч халдвар бүртгэгдээд байгаа нь ямар учиртай вэ гэж асуудаг. Гуравдугаар тунгийн тарилга, халдварын давлагаатай зэрэгцэж явж байгаа гэдгийг хэлье" гэв.