Монгол Улсын Их хурлын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-д өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн заалт нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул уг заалтыг хуулиас хасах асуудлыг тусгажээ.
Мөн хэлэцүүлгийн явцад хуулийн хэрэгжилтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-наас дагаж мөрдөнө гэдэг горимын саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан байна.
Хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
- Гамшгаас хамгаалах тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого,
- Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай ,
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай,