Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн. Энэ жил дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулж байгаа. Ингэхдээ ковидийн халдвар аваад бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байхаар шийджээ.
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тэнцсэн иргэдээс ковидийн шинжилгээ авч, цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авна.
2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-нээс 24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.
ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРУУД:
Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль (96-р сургууль)
Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль (83-р дунд сургууль)
Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль