УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдрийн чуулганы нэгдмсэн хуралдаан дээр тангараг өргөсөн билээ. УИХ-ын нэгдсэн чуулганд СЕХ-ноос нөхөн сонгуулийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
Монголчууд иргэд нь төрөө байгуулдаг Үндсэн хуулийн зарчимтай болоод 30 жил найман удаагийн сонгууль хийжээ. Иргэд нь төрөө байгуулахдаа энэ ардчилсан төрийг чинь оролцоон дээр тогтдог гэдэг Үндсэн хуулийн зарчимтай байх. Энэ найман удаагийн сонгуульд иргэд нь оролцоогоороо төрөө байгуулах үйл явцаас анх удаагаа татгалзсан ийм үйл явдал болж байна. Энэ олон шалтгаантай байх. Тохируулгатай сонгууль гэдэг сонгууль сүүлийн үед явдаг болсонд ард иргэдийн уур ундууцал байдаг байх. Нөөгөө талаасаа арай өргөнөөр харвал урт өмнөхөөс юу өөр болсон бэ гэвэл мэдээж ковидийн нөхцөл байдал. Энэ ковидтой тэмцэж байгаа, ковидтой ажиллаж байгаа ард иргэдийн эрүүл мэндийн асуудал, ор олдохгүй байгаа бухимдал, бизнесийн уналт олон зүйлийг чинь монголын төр болохгүй байна гэж ард иргэд үзэж байна гэж үзэж байгаа. Гэхдээ үүний цаана МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. Монголын төр ардчилалд тодорхой хэмжээний үл итгэх байдал, тэр ардчиллаар олгосон ардчилсан төрөө байгуулах үйл явцад ард иргэд арай үл итгэж байгаа юм биш биз дээ. Тэр эрхээсээ яагаад анх удаа ингэж татгалзав гэдэгт тал талдаа бид томоохон дүгнэлт хийх ёстой байх гэж бодож байна. МАН, АН-ын асуудал ч энд бага асуудал байх гэж бодож байна. Бид үүнд тал талдаа томоохон дүгнэлт хийх ёстой нэг сигналын дохио гэдгийг улс төргүйгээр одох ёстой байх гэж бодож байна.