УИХ-ын өнөөдрийн чуулган дээр шинээр сонгогдсон хоёр гишүүн тангараг өргөхийн өмнө СЕХ сонгуулйн дүнг танилцуулсан. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Д.Алтанхуяг
Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байг гэнэ үү. Энэ чинь болиод удаж байгаа шүү дээ. Хоосон лоозон ярихаа болих хэрэгтэй. Нэг асуулт байгаа юм. Ардчилсан төр улс гэдэг бол төрийн байгууллагаа шударга сонгодог, бүрдүүлдэг болох ёстой. Энэ тогтолцоо алдагдаад олон жил болж байна. Одоо юу болж байгаа вэ гэхээр монголд сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Хэрвээ өнөөдрийг ард түмний ахуй амьжиргаа ийм нөхцөлд байгааг, ковид хүндэрсэн, ААН, айл өрхүүд хүндэрсэн нөхцөл байдалд шударга сонгууль явдаг байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Тэгэхээр шударга сонголт байхгүй гэдгийг энэ нотолж харуулж байгаа юм. Тэр дэвшсэн залуу хүмүүс надад хамаа алга. Тэднийг буруутгах байх зүйл алга. Нөгөө бор халзан хонь байсан ч гарч байгаа юм. Яагаад гарч юм. Та нар жаахан сонс. Хүч, тамир чинь хэтэрчихсэн шүү дээ, та нарынх. Одоо ард түмнийхээ төлөө юм хий л дээ. Юмыг дандаа муухай аргаар шунан тачаан тоогоо нэмэгдүүлнэ, эрх мэдлээ нэмэгдүүлнэ, албан тушаалаа нэмэгдүүлнэ. Тэгээд улсыг маань самарна. Монгол Улсын хуульд мөнгөний сонгууль болдог болсон гэж би зөндөө хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд би зөндөө санал хэлсэн. Тэр хэдэн сонгогч тутамд ухуулагчдыг цалинжуулдгаа болиоч ээ. Наадах чинь бид сонгогчдыг авлигаддаг юм хийгээд байна. Хэсгийн хороон дээр та бүхэн орон тооны хүн ажиллуулдаг болсон. Энэ бол бас л тэр хавийн хүмүүсээ авлигадаж байгаа хэрэг. Тэнд байгаа иргэдийн буруу байхгүй. Өнөөдөр амьжиргаа, ахуй ядарсан, зүдэрсэн хүн чинь 500 мянган төгрөг өгье, хүүхдийн төлбөр төлье гэхээр уухайн тас. Тэр ер нь ямар ч хүн дэвшиж байгаа нь ч сонин биш. Тэгэхээр мөнгө, тогтолцоо, сүлжээ монголд хэрээс хэтэрлээ. Би бүхэнд зөндөө хэлсэн шүү. Энэ юм сүүлдээ буруу болдог юм шүү. Хямарна шүү Монгол Улс" гэлээ.