НОК-оос КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлж байна.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Өмнөх долоо хоногтой харьцуулахад өдөрт илрэх халдвартай иргэдийн тоо буурсан. Харин тэр дотроос хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо хэвээр байгаа бол гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалт өмнөх долоо хоногийн хэмжээнд байгаа бол хүнд хэлбэрийн оноштой иргэдийн тоо нэмэгдэж байна.
Аравдугаар сарын 4-17-ны хооронд 47 жолоочтой хөлсөөр ажиллах гэрээ хийсэн. Нэг жолооч дунджаар 8,3 өдөр ажилласан байна. Нийслэлд 49 суурин цэгт вакцин тарьж байна. Мөн 36 явуулын баг ажиллаж буй. Өнгөрсөн долоо хоногт нэмэлт тунгийн дархлаажуулалтад нийт 1850 хүнийг хамруулсан.
ЭМЯ-наас есөн компанийн шинжилгээний оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн, PCR шинжилгээг нэгтгэн мэдээлж байна. Хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийнхээ орчноос халдвар авч байна.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх хангалтгүй байна. Гуравдугаар тунгаа хийлгээд халдвар авсан хүмүүсээс хийлгээд удсан хүмүүс хүндрэх нь бага байна"
НБГ-ын дарга н.Батбилэг "Өнөөдрийн байдлаар 153 хүүхэд, 53 багш халдвар аваад байна. Биеийн тамирын хичээл цахимаар орж байгаа ба спорт танхимуудыг нээгээгүй. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагаанд үндэслэн үр дүнгийн урамшуулал олгож байна.
2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах албажсан мэдээлэл гараагүй. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр насны хүүхдүүдийг аль болох хичээлд нь явуулах сонирхолтой байна" гэлээ.