ЭМЯ-аас коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 917, орон нутагт 827 тохиолдол нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,744 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд 6,064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,534 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн – 9,323
- Хүндэвтэр- 6,900
- Хүнд – 2,155
- Маш хүнд – 386 хүн байна.