Морьт жагсаал, морин уралдаан дээрээс шидсэн чулуу юу
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намыг хоёр хуваагаад Ө.Шижирийг намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болгож, өөрөө АН-ын дарга болохоор зэхэж байна гэх мэдээлэл хөвөрч буй. Бид энэ талаар тодруулахаар Х.Баттулгатай холбогдож чадсангүй. Харин Ө.Шижиртэй утсаар холбогдож намын үйл ажиллагаанд оролцож байгаа эсэх, АН-ын ЕНБД болох гэж байгаа талаар тодрууллаа.
Тэрээр “Би АН-ын үйл ажиллагаанд огт оролцохгүй байгаа. Ойрын хэдэн жилдээ ч оролцохгүй. Энэ тухай би өмнө нь маш тодорхой хэлсэн. Намайг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болох гэж байна гэсэн элдэв яриа, мэдээг харсан. Тийм зүйл байхгүй ээ” хэмээн хариуллаа.