Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү мэргэшсэн баг нь телемидицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээг хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийлгэх юм. Түүнчлэн телемидицины аргаар халдварын дараах урт хугацааны сэргээн засах эмчилгээг гэр бүлд түшиглэн хийхээр зорьж байна.
Телемидицины аргыг нэвтрүүлэх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг багасгах, өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгох, өвчтөний чадвар алдалтыг сэргээж хэвийн амьдралдаа эргэн орох, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР