Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр “Их хотын хямдрал-2021” худалдааны үйл ажиллагаа эхэллээ. Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд 50 гаруй компани, ААН оролцож үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэлгээд байгаа.
“Их хотын хямдрал-Бизнес фестиваль” үйл ажиллагааг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, бизнес фестивалийг хийгээгүй, хямдралтай худалдааг УОК, НОК-ын түр журам, тусгай шаардлагыг ханган, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байна.