Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг АТГ-аас саатуулжээ. Түүнийг өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны орой саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Тухайн үеийн буюу АТГ-аас Д.Хаянхярвааг шалгаж байх үеийн зургууд цахим орчинд өчигдөр оройноос тарж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зураг дээрх бэлэн мөнгө, валют түүний албан өрөөнөөс бус хувийн оффис дахь өрөөнөөс нь олдсон гэв.