Авлига, хээл хахуультай хэрхэн тэмцэх вэ. Энэ асуудлын хүрээнд Бизнесийн удирдлагын доктор Л.Лхагважав өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Бурхан Будда хүн төрөлхтөнд сургаал айлдсан байдаг. Гол асуудал нь үйлийн үр гэж байдаг шүү. Та зургаан мэдрэхүйгээрээ юу үйлдэнэ тэр үйлдэл нь дараа нь үр дүн болж очино. Тийм учраас миний сургаалыг уншиж судалж байгаараа гэж хүн төрөлхтөнд захисан байдаг.
Яг үүнтэй адилхан авлига, хээл хахууль гэдэг бол манай хүн төрөлхтнийг, монголын нийгмийг маш их бузар булай руу аваачиж байгаа аймшигт үйлдэл байгаа. Авлига гэдэг бол өрсөлдөөнд шударга бусаар оролцож байгаа хамгийн том асуудал. Үүнийг хааж чадахгүй бол бид нийгмээрээ ангал руу унана. Зөв шударга байна гэдэг нь өөрөө маш хатуу, шорвог эд байдаг.
Өнөөдөр шударга зүйл, зөвийн төлөө явахын тулд иргэн та өөрөө тэр зөв зүйл дээр хэчнээн эрсдэл үүрсэн ч хамаагүй шударгаар зогсож чадах юм бол та ирээдүйгээ бүтээж байна гэсэн үг.
Зөв зөвд ШУДАРГА зөв”