Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо.
Энэ өдөр манай улсын 10 бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ. 20 настай тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялсан.
Мөн өчигдөр эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл тавдугаар байр, эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн долоодугаар байр, эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоодугаар байр тус тус эзлэв.
Парисын Их Дуулга тэмцээний эхний өдөр манай 12 жүдоч зодоглосноос эрэгтэй 60кг жинд барилдсан Э.Ариунболд, эмэгтэй 51кг жинд хүч үзсэн Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртсэн юм.
Парисын их дуулгыг зорьсон жүдо бөхийн шигшээ баг ийнхүү гурван хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.