2021 оны аравдугаар сарын 15-нд зохион байгуулагдсан тоглолтын талаар болон цаашид баримтлах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Эрүүл мэнд болон эдийн засгийн асуудлыг харилцан уялдаатай, зохистой хэмжээнд авч явахын тулд ажиллаж байна. Бид аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг сахин ажиллаж байгаа юм.
Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн, Зайсан Хиллд 10-аад зөрчлийн үйлдэл гарсан. Бид шаардлага удаа дараа хүргүүлсэн. Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна.
Аж ахуйн нэгж байгууллагууддаа Хариуцлагын гэрээгээ мөрдөж ажиллахыг шаардан, тодорхой хяналт шалгалтыг хийж байна.
Хотын даргын хувьд би бүх талаас нь дэмжиж аливаа асуудалд зөвлөн туслах, аль болох торгохгүй, шийтгэхгүй байх, эдийн засгийн амаргүй байгаа үед би бие биедээ тусалж байж хүндрэлээс гарна гэдэг байр суурийг хатуу барьж ажиллаж байгаа. Энэ үүднээсманай ААН-үүд хэм хэмжээгээ барьж, дэглэм, журмаа мөрдөж, 50 хүртэлх хувь дээр асуудлаа зохицуулах ёстой гэж зөвшилцсан зарим нэг зүйл дээр хайхрамжгүй хандаад байна.
НОК-ийн зүгээс албан бичиг явуулсан эсэхталаар маргаан дагуулж байх шиг байна. Камертон хамтлаг тоглолт зохион байгуулах НОК-т хандаагүй. Үйл ажиллагааны удаа дараагийн зөрчил гаргасан ААН дээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. "Зайсан хилл"-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Маргааш шүүхэд холбогдох материалыг хүргүүлнэ. Нэг дор ийм олон хүн цуглуулахын оронд, хоёр өдөр дараалан зохион байгуулж болох байв6
Хариуцлагын гэрээ байгуулаагүй хотын Ерөнхий менежер болон нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага тооцно" гэлээ.