Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Өнөөдөр Парисын Их Дуулга эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг болон эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг-ын барилдаанууд явагдана. Тэмцээний эхний шатны барилдаанууд 16.00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид барилдана.
Эмэгтэй -48 кг:
- Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Ширине Буклитэй учраа таарав.
- Б.Баасанхүү эхний тойрогтоо Францын Меланье Вьютэй учраа таарав.
Эмэгтэй -52 кг:
- Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Лаура Бажотой таарав.
Эмэгтэй -57 кг:
- Л.Энхрийлэн эхний тойрогтоо Францын Офилье Веллоззитэй учраа таарав. Хэрэв ялвал хоёрдугаар тойрогтоо Словенийн Каяа Кажертэй барилдана.
Эмэгтэй -63 кг:
- Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Португалын Барбара Тимо болон Израилийн Инбал Шемеш нарын ялсантай нь барилдана.
- С.Лхагвадулам эхний тойрогтоо Испанийн Сараи Падилла Гурреротой таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Оросын Екатерина Валковатай барилдана.
Эрэгтэй -60 кг:
- Э.Сумъяабазар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеатай таарав.
- Э.Ариунболд эхний тойрогтоо Саудын Арабын Мутаз Кавжатай таарлаа.
Эрэгтэй -66 кг:
- Б.Эрхэмбаяр эхний тойрогтоо Канадын Жулиен Фраскадоретэй таарав.
- Б.Нармандах эхний тойрогтоо АНУ-ын Алехандро Менендезтэй барилдана.
Эрэгтэй -73 кг:
- Ц.Цогтбаатар эхний тойрогтоо жингээ тэргүүлж, гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Оросын Евгений Прокопчук болон Кот-д’Ивуарын Гуллауме Дади нарын ялсантай нь барилдана.
- О.Уранбаяр эхний тойрогтоо Тажикстаны Сомон Махмадбековтой учраа таарлаа.