Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас ковидийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр эмнэлгийн ор зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох "ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаж байна. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор эхний ээлжинд нэн шаардлагатай иргэдийг хэвтүүлэх боломж нээгдсэн. Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатэй иргэдийг бүрэн хэвтүүлсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна. Дэлхийн жишиг бол хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Халдвар авсан иргэд өөрийгөө хэвтэх шаардлагатай гэж үздэг" гэлээ.