УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өнөөдөр Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Монголоо аварья” бүх нийтийн жагсаал, 15:00 цагт эхлэнэ. Олон өдрийн их зүйлүүд хөврөх магадлал өндөр учраас ажил зүйл маань ингэж төлөвлөгдөж таарч байна шүү, Манайхаан! Жавхлан чинь өдөр шөнө гэлтгүй энэ увайгүй мөс шиг сэтгэлтэй, улс түмнийхээ эсрэг Их хурал тарж, ЗГ уучлал гуйж огцорч буутал нь төв талбай дээрээ байж л байна шүү! “Олны хүч оломгүй далай”
Та бүхэн минь маш дулаахан хувцаслаад хүрээд ирээрэй!
Үнэн үгээ, их эзнийхээ өмнө тэднийг гарч ирж буух хүртэл чинь халуун сэтгэлийн яриагаа, ярьж эвийн дулаан илчээ мэдрүүлцгээе!
Бид маш олуулаа тэд бидний хажууд маш цөөхүүлээ, бид хүлцэнгүй байж ханалаа одоо хэр их олуулаа болж чадна төдий чинээ хурдан тэднийг хөөж зайлуулах болно" хэмээн бичсэн юм.
Энэхүү жагсаалаараа УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардах аж. Мөн Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дууджээ.