Жо Байденыг ерөнхийлөгч болсноос хойш есөн сар өнгөрлөө. Энэ хугацаанд Цагаан ордонд бүх талын арга хэмжээг хурдхан авч нөхцөл байдлыг хяналтдаа авахгүй бол бүх зүйл түүний эсрэг эргэж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Коронавирусийн тархалтын хурд америкчуудыг хэвийн амьдралдаа эргэж орох нөхцөлийг хүндрүүлсээр байгаа, инфляцын түвшин хүлээгдэж байснаас илүү өндөр түвшинд байгаа нь эдийн засгийн сэргэлтийг тасалдуулж байна. Афганистанаас цэргээ татан буулгаж Хятадтай харилцаа хурцадсанд Жо Байденд олон улсын зүгээс итгэх итгэл суларсан гэж судлаачид үзжээ. Энэ бүхэн нь Ерөнхийлөгчийн олон нийтийн нэр хүндийг унагаж, Конгрессын дотоод хэлэлцүүлгийн явцыг удаашруулж, 78 настай ерөнхийлөгчийн бодлогыг үр дүнгүй мэт харагдуулж байна. Капитол Хилл дэх удирдагчид энэ сарын эцэс гэхэд дэд бүтэц, нийгмийн бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилгынхоо төлөө намаа нэгтгэж чадна гэж мэдэгдэж байгаа.
"Бид үүнийг энэ долоо хоногт нэг тийш болгоно аль эсвэл шинэ арга барилыг ашиглана" гэж Жо Байдены талын засаг захиргааны өндөр албан тушаалтан CNN -д ярьжээ. Лхагва гарагт гарсан CNN-ийн хоёр сарын туршид үргэлжилсэн санал асуулгаар Байдены олон нийтийн дундах нэр хүнд сонгогдсон эхний саруудад тогтмол давж байсан ч 50 хувь руу буурчээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки CNN-ийн Кайтлан Коллинзтой хийсэн ярилцлагын үеэр Байден өөрийн засаг захиргааны өмнө тулгарч буй олон бэрхшээлийг хэрхэн харж байгаа талаар асуухад "Цагаан ордон доторх асуудал олон нийтийн харж байгаа шиг хурцадмал биш" гэжээ. Псаки хэлэхдээ "Асуудал хүндэрсэн ч гэсэн бид энд хэт их санаа зовдоггүй. Бидний үзэл бодол, түүний үзэл бодол бол Америкийн ард түмний өмнө тулгарч буй сорилтуудыг үргэлжлүүлэн урагшлуулж эерэгээр шийдэх явдал юм" гэж Псаки хэлэв. Түүний эдийн засгийг хөнгөвчлөх, Ковид-19 эсрэг бодлого нь Дональд Трампын ерөнхийлөгчийн үймээн самуун, тэмцлийн дараа тайван байдал, тогтвортой байдал, хэвийн байдлыг сэргээж өгсөн гэдгийг ч онцоллоо. АНУ -ын Хүнс, Эмийн Захиргааны Комиссар асан доктор Скотт Готтлиб "тахлын үе" жилийн эцэс гэхэд дуусна гэж таамаглаж байна. Ардчилсан намын тэргүүлэх стратеги судлаач Марк Мэллман "Одоогоор бүх зүйл тийм ч сайхан харагдахгүй байна. Гэхдээ бүх зүйл өөрчлөгддөг. Хэрэв ирэх жил гэхэд тахал арилж Ардчилсан намынхны хууль тогтоомжид хандах үйл явц ухаалаг байж чадвал, мөнгө эдийн засаг илүү гэрэл гэгээтэй болно." гэж хэлжээ.