АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр гурван гишүүнийг намаас хасаж байгаа тухай олон нийтэд мэдээлсэн. Харин энэ асуудлыг зарим гишүүдэд мэдэгдээгүй байна.
Энэ талаар тус намын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан намыг хагаралтай асуудалтай эвлэлдэж ядаж байгаа үед бүлгийн дарга ийм байр суурь илэрхийлж байгаад харамсаж байна. Бүлгээр хэлэлцэж ярилцаж бүлгийн даргын хариуцлагын асуудал ярих ёстой байх гэж бодож байна. Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа М.Тулгат биднийг хамтдаа мэдээлэл хийе гэж урьсан байналээ. Би ажилтай байгаад ирж чадаагүй. Ардчилсан намын бүлгийн дарга хангалттай зохион байгуулж, зангидаж ажиллаж чадахгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Яригдсаар ч байсан. Энэ асуудлыг яах вэ гэдэг асуудал өнгөрсөн хавраас яригдаж байна. Ардчилсан намын сонгуулиудын дүнг харахад одоо байгаа цөөхөн хүнээ хасах биш улам яаж олуулаа болох уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Ардчиллын төлөө намууд яаж нэгдэж байж өнөөдөр байгаа тохируулгатай ардчиллыг бий болгож, улс төрийн хүчинтэй яаж нэгдэж нийлсэн билээ. Үүнийг бүлгийн дарга нь хагалж, хөөж, бутаргаж, эвлэж ядаж байгаа ардчилсан намын их хурлыг зориод явж байгаа үйл явцад саад хийж байгаад би хувьдаа харамсаж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Ер нь бүлгийн дарга гэдэг хүн чинь бүлгийн олонхын саналаар гарсан шийдвэрээр танилцуулах болохоос биш бүлгийн даргын өмнөөс хэнтэй ч юу ч ярихгүйгээр олон нийтэд мэдээлэх эрх бүхий этгээд биш. Гишүүдээ ялгаварлан намаас хөөдөг энэ чинь одоо социализм уу, энэ ямар арга барил хэддүгээр зууны юу яриад байгаа юм бэ? Энэ хагарал өмнөх ардчилсан намын удирдлага байсан хүмүүсийг нийтэд нь нэрлэж болно. Мэдээж энэ дотор онцгойлон оройлж байгаа нэр бүхий хүмүүс байгааг та бүхэн хэлүүлтгүй мэднэ. Ардчилсан намын удирдлага, өөрийгөө одоо удирдлагаар ажиллаж байгаа гэж бодож байгаа хүмүүс ч бий.