Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьсан бөгөөд үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн
- 2.2 хувь нь 17 хүртэл,
- 68.3 хувь нь 18-29,
- 27 хувь нь 30-44,
- 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.
Харин хүйсийн хувьд 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа аж.
Эх сурвалж: УПЕГ