Хойд Солонгосын зэвсэг нь улс орноо "дайсагнагч" АНУ-аас хамгаалахын тулд шаардлагатай гэж удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн тухай тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлаг мягмар гарагт мэдээлэв. Ким Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын 76 жилийн ойд зориулсан Батлан хамгаалахын хөгжлийн үзэсгэлэнгийн үеэр ийнхүү тайлбар хийжээ. Ким АНУ-ыг Солонгосын хойгт тогтворгүй байдал үүсгэсэн гэж буруутгахдаа "АНУ манай улсад дайсагнадаггүй гэж хэлдэг боловч дайсагнадаггүй гэсэн ганц ч нотолгоо алга байна. KCNA агентлагийн гаргасан мэдээллийн үеэр гаргасан гэрэл зургууд нь шинжээчдийн үзэж байгаагаар тив хоорондын баллистик пуужин (ICBM) гэж харж байгаа юм. БНАСАУ Дэлхийн хамгийн том баллистик пуужингийн нэг болох Хвасонг-16 пуужинг 2020 оны 10-р сард болсон цэргийн парадад анх удаа харуулжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар пуужинг онолын хувьд дууны хурднаас 20 дахин хурдан нисэх боломжтой бөгөөд нислэгийн хувьд маш өндөр маневрлах чадвартай байдал нь угтуулан пуужин харваж устгахад бараг л боломжгүй гэсэн үг” гэжээ.
Өнгөрсөн сард Хойд Солонгос Хвасон-8 хэмээх шинэ хэт авианы пуужин амжилттай туршсан гэж мэдэгдсэн боловч яг тодорхой үзүүлэлт хараахан гараагүй байгаа. Middlebury олон улсын судлалын хүрээлэнгийн профессор, цөмийн зэвсгийн шинжээч Жеффри Льюис хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Хойд Солонгост "сүүлийн таван жилийн хугацаанд бүтээсэн асар олон шинэ пуужин" -ыг харуулахаар зорьсон гэв. "Үзэсгэлэнд Хойд Солонгосын өнгөрсөн жил жагсаал дээр үзүүлсэн аварга том пуужинг харуулсан бөгөөд энэ нь олон тооны цөмийн цэнэгт хошуу авч явах боломжтой юм. "Энэ бол өнгөрсөнд олсон амжилтуудыг харуулахаас гадна ирээдүйд юу болохыг анхааруулж байна." гэжээ.
Ким Чен Ун пуужингуудаа "бидний үнэт зэвсэг" гэж тодорхойлж, өөрийгөө хамгаалах чадвар бол "үндэстний оршин тогтнох суурь, хөгжлийн аюулгүй байдал" учраас улс орон бүр тайван цагт ч хүчирхэг байдлаа хадгалах ёстой гэжээ. Тэрээр АНУ-ыг "буруу шийдвэр гаргаснаараа бүс нутагт хурцадмал байдлыг бий болгож байна" гэж буруутгаж, Вашингтоныг Хойд Солонгосын эсрэг дайсагнасан гэж буруутгасан байна. Пхеньянд баллистик пуужин, цөмийн зэвсэг туршихыг олон улсын хуулиар хориглосон байдаг. Өмнөх туршилтууд нь НҮБ -ын Аюулгүйн Зөвлөлөөс олон улсын эсэргүүцэл, хориг арга хэмжээтэй тулгарч байжээ. "Өмнөд Солонгос бидэнд эрсдэл учруулахгүй, бүрэн эрхт байдлаа хэрэгжүүлэхийг тасалдуулаагүй л бол Солонгосын хойгт хурцадмал байдал үүсэхгүй гэдгийг би баталж байна" гэж нэмж хэллээ.
Эх сурвалж: CNN