Засгийн газрын хуралдаанаар хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Учир нь энэ жил самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэрэг асуудал анхаарал татаж байна.
Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлиг гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн байгаль орчин, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтийг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг хориглохоор ярилцаж байгаа бөгөөд энэ асуудлыг
Засгийн газрын хуралдаанаар хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Учир нь энэ жил самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэрэг асуудал анхаарал татаж байна.
Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлиг гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн байгаль орчин, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтийг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг хориглохоор ярилцаж байгаа бөгөөд энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Байгаль орчны сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулж байгаа гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг аравдугаар сарын 11-ний өдөр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлсэн юм. Тэрбээр “Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна. 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг” болохыг албан бичигтээ онцолжээ. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллага болон зарим иргэд БОАЖЯ-наас самар түүх зөвшөөрөл олгосон асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байсан юм. Энэ дагуу ч салбарын сайд гаргасан шийдвэрээ эргэн харахаар болсон бололтой.
Сануулахад, энэ жил самрын нөөц маш бага байхад “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс нөөц ихтэй мэтээр худал мэдээлэл гаргасны улмаас самар түүх зөвшөөрлийг 4 аймаг, 9 сумдад олгосон гэж “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллага мэдээллээд байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Байгаль орчны сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулж байгаа гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг аравдугаар сарын 11-ний өдөр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлсэн юм. Тэрбээр “Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна. 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг” болохыг албан бичигтээ онцолжээ. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллага болон зарим иргэд БОАЖЯ-наас самар түүх зөвшөөрөл олгосон асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байсан юм. Энэ дагуу ч салбарын сайд гаргасан шийдвэрээ эргэн харахаар болсон бололтой.
Сануулахад, энэ жил самрын нөөц маш бага байхад “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс нөөц ихтэй мэтээр худал мэдээлэл гаргасны улмаас самар түүх зөвшөөрлийг 4 аймаг, 9 сумдад олгосон гэж “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллага мэдээллээд байгаа юм.
Эх сурвалж: News.mn