Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4,238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 76,
- II тунд 193,
- нэмэлт сэргээх тунд 1,771 буюу нийт 2,040 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна. Мөн 2,931 жирэмсэн эх, 12-15 насны 67,255, 16-17 насны 26,402 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: