Өчигдөр Охидын эрхийг хамгаалах өдөр тохиолоо. 2020 оны судалгаагаар дунд сургуулийн бүтэн 15 ангийн хүүхэдтэй тэнцэх охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна.
Энэ талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалахын төлөө “Бүүвэй бүү ай” аяны хүрээнд бөжингийн суултыг явууллаа.
Сүхбаатарын талбай дээр 330 бөжингийн суулт боллоо. Энэ нь 2020 оны статистик мэдээгээр гарсан тоо юм. Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 330 хүүхдийг энэхүү бүжин төлөөлж аврал эрэн төв талбай дээр суулт хийлээ. 2017 оны байдлаар жилдээ 130 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 2020 онд 330 болоод гурван жилийн дотор гурав дахин өссөн байна. Энэ нь дунд сургуулийн 15 ангийн хүүхэдтэй тэнцэх олон хүүхдийн асуудал.
Гэвч энэ нь зөвхөн цагдаад бүртгэгдсэн тоо. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс нь үйлддэг учир цагдаад мэдэгдээгүй мянга мянган хэрэг хаалганы цаана дарагдаад өнгөрч байдаг. Жил ирэх тусам энэ хэрэг өсөөд байгаа нь эмгэнэлтэй. Хамгийн их хайрлуулах ёстой хүмүүсийн гарт хохирч байгаа хүүхдүүд их байна. Үнэхээр сэтгэл эмзэгдлүүштэй.
Бид 2019 онд бөжингийн чимээгүй орилоон нэртэй үйл ажиллагаа төрийн ордонд зохион байгуулсан. Тухайн үедээ хуульд шинэчлэл хийх баримт бичиг, хүсэлтийг хүргүүлсэн. Харамсалтай нь хоёр жил шийдвэр гаргадаг хүмүүсийн ширээнд хадгалагдлаа. Өнөөдөр дахиад нөгөө саналаа хэлээд байж байна.
Нийгмийн чанартай хуулиуд маш чухал. Гэвч хамгийн сүүлийн эгнээнд оруулдаг. Гэр бүлийн тухай хууль 1996 баталснаас хойш 20 жил болж байна. Нийгэм хүмүүсийн харилцаа өөрчлөгдөж байхад соцолизимийг үеийн хуультай л байна” гэв.