Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой таван нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Үүнд:
- Импортын /шинээр/ бүртгэл
- Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих
- Улсын дугаар солих зэрэг үйлчилгээ орж байна.
Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Баянгол” салбараас авах боломжтой.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбат танилцуулахдаа, "Төрийн үйлчилгээг авах иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг үе шаттайгаар шинээр байгуулж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байна" гэв.