Филиппиний үндсэн хуульд заасны дагуу зургаан жилийн хугацаатай албан тушаалаасаа огцорч буй Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертег залгамжлахын тулд тэс өөр гурван нэр дэвшигч өрсөлдөж байна. Хэдийгээр 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил хараахан эхлээгүй байгаа ч , далдуур хуйваалдаан болон улс төрийн тоглолтууд явагдсаар байгаа юм. Нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлах эцсийн өдөр нь өнгөрсөн баасан гарагт тохиов. Албан ёсоор өргөдөл гаргасан хүмүүсийн дунд Филиппиний хуучин дарангуйлагчийн хүү Фердинанд "Бонгбонг" Бага Маркос, Сенатор боксын аварга асан Мэнни Пакьяо, Дэд ерөнхийлөгч, Дутертег шүүмжлэгч Лени Робредо мөн Манила хотын дарга, жүжигчин асан Иско Морено нар оржээ. Филиппиний Политехникийн Их Сургуулийн түүх, улс төрийн шинжлэх ухааны профессор Ричард Хейдарян “Энэхүү өрсөлдөөнд тодорхой тэргүүлэх хүн гэж байхгүй. Маш хүч тэнцүү өрсөлдөөнтэй болно" гэв.
Филиппинд Франц зэрэг улсыг бодвол ганцхан шатны санал хураалт байдаг. Энэ нь тооллогын төгсгөлд тэдний саналын нийт хувь хэчнээн бага байсан ч ерөнхийлөгч болно гэсэн үг юм.
Хятад, АНУ нь Индо-Номхон далайн бүс нутгийг дэлхийн хэмжээний сөргөлдөөний талбар гэж үзэх болсонтой холбогдуулан Филиппин нь эдийн засаг, геополитикийн дарамт шахалтад өртөх магадлалтай байгаа.
Дутерте албан тушаал хашиж байх хугацаандаа Филиппинийг Бээжинтэй ойртуулж, удирдагчид Өмнөд Хятадын тэнгист нөөцийн хамтарсан гэрээ байгуулах боломжийг судалж байхдаа Си Зиньпинг хүндэлдэг гэдгээ олон нийтэд илэрхийлсэн. Дутерте улс төрөөс зодог тайлах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүний охин Давао хотын дарга Сара Дутерте-Карпио ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж байсан боловч тийм зүйл болсонгүй. Дутертегийн хар тамхитай хийсэн дайныг нь Олон улсын эрүүгийн шүүхээс шалгаж байгаа юм.
Дарангуйлагчийн хүү олон нийтэд "Бонгбонг" хэмээн алдаршсан Маркос Jr 2022 оны сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж, Ковид-19 тахлын сүйрлийн дараа улс орноо нэгтгэж чадах нэр дэвшигч гэдгээ илэрхийлжээ. Түүний эцэг Филиппиний дарангуйлагч Фердинанд Маркос юм. Маркос 1986 онд ард түмний эсэргүүцлийн жагсаалын дараа суудлаасаа буусан юм. Тэр унахаасаа өмнө хоёр жил хагасын турш төмөр нударгаар улс орныг удирдаж байжээ.
Боксчин Пакьяогийн боксчны ур чадвар нь маргаангүй. 26 жилийн карьерынхаа дараа тэрээр бүх цаг үеийн хамгийн агуу боксчдын нэг гэж тооцогддог, дэлхийн аварга цолыг найман өөр төрлийн жинд эзэмшдэг цорын ганц хүн юм. Гэхдээ 42 настай улс төрчийн ур чадвар нь тийм ч тодорхой биш. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь түүний хувьд том шалгуур юм. Судлаач Хейдарян хэлэхдээ энэ нь хүмүүсийн хувьд арай эрт байж магадгүй юм. Гэсэн хэдий ч улс орны ядуу хүмүүсийн дунд нэр хүнд нь түүнийг гол өрсөлдөгч болгож магадгүй юм гэжээ.
Жүжигчин Пакьяо бол 2022 оны кампанит ажлын цорын ганц баялаг түүхтэй болон цорын ганц од нь биш юм. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ зарласан Манила хотын захирагч Морено сүүлийн гурван жилийн хугацаанд улс төрийн нэр хүндийн хувьд огцом өссөн нэгэн. Манилагийн уугуул тэрбээр хотын ядуусын хороололд өссөн бөгөөд хог түүж амьдралаа залгуулдаг байжээ. Тэрээр 1990 -ээд онд Филиппинд хийсэн softcore эротик киноны нэг төрөл болох "bomba" кинонд тоглосноор жүжигчний нэр хүндийг өсгөжээ. Морено ихэвчлэн романтик гол дүрд тоглодог байв. Үнэндээ Мореногийн жинхэнэ нэр нь Франциско Домагосо – Иско Морено бол түүний тайзны нэр юм. Морено өөрийн нэр хүндийг гишгүүр болгон ашиглаж, 1998 онд Манилад хотын зөвлөхөөр ажиллаж байгаад улс төрд орж, 2007 онд дэд даргаар, дараа нь 2019 онд хотын даргаар сонгогджээ.