Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцсэн Монгол тээвэрчид, тээвэрчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд хамтарч Тавантолгойн орд газраас Ханги-Мандал чиглэлийн шороон зам, Хулд, Мааньт чиглэлийн хатуу хучилттай замын нүүрс тээвэрлэлтийг өнөөдөр өглөөний 09:00 цагаас эхэлж зогсоогоод байна.
Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замаар Монгол компани, Монгол тээвэрчид нүүрсний экспортын тээвэрлэлт хийхийн тулд өөрсдөө мөнгө гаргаж замаа засаж тээвэрлэлтээ хийж байхад Л.Халтар сайд замыг нь хаасанд мянга мянган Монгол тээвэрчид бухимдлаа, төрд гомдсон гомдлоо, хууртагдсанаа илэрхийлж Л.Халтар сайдыгогцор, аравдугаар сарын 20-ны өдрөөс Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хаах шийдвэрээ өнөөдрийн дотор цуцал, хэрэв цуцлахгүй бол экспортын бүх чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг шийдвэр гаргах хүртэл зогсоож, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна.
Л.Халтар сайд адилхан шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй мөртлөө Чойр чиглэлийн шороон замыг яагаад ад үзэх болов!!! Ханги чиглэлийн шороон замын тээвэр Монголын төмөр замын барьсан, төрийн, төсвийн хөрөнгөөр барьсан замаар хятад компанийн тээвэр хэвийн явсаар л!!! Хулд чиглэлийн нүүрс тээвэр Цогтцэцийгээс Хулд сум хүртэл зорчигч тээврийн хатуу хучилттай замаар яваад Хулд сумаас шороон замаар Чойр хүрдэг бас л төрийн, төсвийн мөнгөөр барьсан зам!! бас л хятад компанийн хятад жолоочтой, хятад компани!!!
Харин Цогтцэций-Чойр чиглэлийн замаар зөвхөн Монгол тээвэрчид, Монгол тээврийн компани өөрсдийн хөрөнгөөр зассан замаар нүүрс тээвэрлэдэг!!
Энгийн хүн ч ойлгох энэ ялгааг Л.ХАЛТАР яагаад ойлгохгүй Монголчуудаа, монгол тээвэрчид, Монгол тээврийн компаниудаа хясан боогдуулах болов!!! Шалтгаан нь .., тэр Хятадын дүрмээр тоглож эхэлсэн үү? Хариултыг өөрөөс нь олно ..,