Сурталчилгаа
– Монгол улс дахь Франц сургууль нь хэдэн онд байгууллагдсан бэ?
Хүүхдүүддээ зориулж сургууль байгуулах хүсэлтэй эцэг эхчүүдийн санаачлагаар франц сургууль 2013 онд 18 сурагчтай эхэлж, одоогийн байлаар 42 сурагч суралцаж байна. Бидний гол зорилго нь тайван тааламжтай орчинд хүүхэд бүрт шинэлэг, нухацтай сурган хүмүүжүүлэх аргаар, франц системээр сургах явдал юм. Багш сурган хүмүүжүүлэгчийн тухайд магистр зэрэгтэй болон Францын үндэсний боловсролын системийн багш нар мөн хүүхдүүдэд үйлчлэх чиглэлээр мэргэшсэн сурган хүмүүжүүлэгчдээс бүрдсэн. Манай дараагийн алхам бол илүү олон сурагч багтаах боломжит байршил олох явдал юм. Ингэснээр одоогийн бага ангид сурч байгаа сурагчдыг дунд ангид элсүүлэх боломжийг бүрдүүлнэ.
– Сургуулийн онцлог, давуу тал?
Манайх Францын боловсролын системийн дагуу сургалтын хөтөлбөртэй. Манай сургууль Дэлхийн хамгийн том холбооны нэг болох AEFE -ийн сүлжээ сургуулийннэгхэсэгньюм. Франц хэл дээрх сургалтын хөтөлбөрийг дагаж Франц хэлээр заадаг. Энэхүү систем нь сурагчдад Франц, Европт дээд боловсролоо үргэлжлүүлэх боломжийг бий болгодог бөгөөд энэ нь сурагчдад дэлхийн түвшинд гарах боломжийг нээж байна. Манай сургуульд Франц, Монгол, Франц, Тайланд , Америк, Швейцарь, Герман, Турк улсын хүүхдүүд суралцдаг. Бидний хувьд олон өөр өөр улс үндэстний хүүхдүүд суралцдагаараа давуу талтай. Бид сурагчидаа Дэлхий дахины олон улс үндэстний талаарх мэдлэг боловсролийг нэмэгдүүлж өөр хоорондын соёл мэдлэгийг хуваалцахад нь дэмжиж ажилладаг.
– Сургалтын хөтөлбөр, боловсролын чанар?
Бид Франц улс дахь сургуулийн нэгэн адил францын сургалтын хөтөлбөрийг дагаж мөрддөг. Хөтөлбөр 3 мөчлөгт хуваадаг.
– Цикл 1: цэцэрлэг
-Цикл 2: CP-CE1-CE2
– Цикл 3: CM1 – CM2 ба коллежийн 6 -р анги
франц хэл, математикт тулгуурлана.
Цэцэрлэгийн тухайд:
Энэ түвшин нь Франц системийн дагуу хүүхдүүдийгФранц сургуульд орох эхлэлийг тавьж өгдөг. 3-5 наснаас эхлэн хүүхдүүд сургуулийн орчинд хөгжиж, сурагч болоход бэлтгэгдэж суурийг тавидаг.Бид хүүхдүүдийн хэл, үгсийн сан, тоолох, тоог таних, тоо хэмжээг тодорхойлох гэх мэт1р ангид (CP) хүндрэлгүйгээр орох шаардлагатай бүх зүйл дээр тулж ажилладаг. Франц сургуулийн орчин нь тохирсон, багш нар нь бэлтгэгдсэн чадварлаг хамт олон. Хүүхдүүд өөр хоорондоо ээлжлэн тоглох замаар франц хэлийг сурдаг. Бид хүүхэд бүрийн хурд, хөгжлийг харгалзан үзэж хүүхдүүдийн хэмнэлд тааруулж ажилдаг.
Цикл 2:
Энэ бол суурь сургалтын мөчлөг. Энэ нь сургалтын дэвшилтэт, эрэлт хэрэгцээтэй үе байдаг. Сурагчид шинжлэх ухаан, түүх, газарзүй, иргэний боловсролын чиглэлээр суралцаж, уншиж, бичиж, нарийн төвөгтэй бодлого бодох гэх мэтийг сурдаг. Франц хэлээр ярих, унших, бичих нь сургалтын гол төв юм.Бид сурагчдын улам бүр бие даасан байдлыг бий болгохыг хичээдэг.
Цикл 3:
Энэ нь бага сургуулийн сүүлийн 2 жил, дунд сургуулийн эхний жил юм. Коллеж нь бага сургууль болон коллежийн хоорондох илүү сайн шилжилтийг бий болгох зорилготой.
Энэ бол бүх сургалтыг нэгтгэсэн мөчлөг. Унших, бичих гэх мэт бүх хичээлийг бэхжүүлэн бататгана.Энэ мөчлөг нь математикийн илүү нарийн ойлголтуудыг нэвтрүүлдэг. Бие даасан байдлын тал дээр ч гэсэн нэлээд анхаарч ажилдаг.
Бид мөн англи, монгол хэл дээр хичээл ордог. Монгол өв соёлоо хадгалах тал дээр анхаарч Монгол хэлийг заадаг. Дэлхий ертөнцийг танин мэдэх бүх боломжийг олгохын тулд англи хэлээр гуравдахь хэлийг заадаг.
– Цэцэрлэгийн талаар?
Цэцэрлэг бол Францын системийн хамгийн чухал хэсэг. Хүүхдийг багаас нь энэ түвшинд тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар хүлээж авдаг. Цэцэрлэг бол Францын системд орох анхны алхам. 3-5 насны сурагчдыг шаардлагатай бүх боловсролын тоглоом бүхий сонирхолтой орчинд асардаг.
Тэнд 5 чиглэлээр хичээл заадаг:
• Хэлийг бүх талаар нь дайчлах
• Үйлдэл хийх, өөрийгөө илэрхийлэх, биеийн хөдөлгөөнөөр ойлгох
• Уран сайхны/ зургийн үйл ажиллагаа явуулах, өөрийгөө илэрхийлэх, ойлгох
• Өөрийн сэтгэн бодох бүтцийг бий болгох анхны алхамын хэрэгслийг бий болгох
• Дэлхийг судлах
Эдгээр 5 чиглэл бүр нь хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай байдаг. Хэл бол бүх салбарын хооронд маш чухал байр суурь эзэлдэг. Сүүлийн хоёр чиглэл нь шаардлагатай анхны математикийн талаарх ойлголтыг бүрдүүлэх хэрэгсэлийг бүтээхэд чиглэгддэг, энэ нь сургуульд орох суурийг тавиж өгдөг.
– Багш, сурган хүмүүжүүлэгч нарын тухайд?
Бид энд 13-уулаа ажилладаг, 6 багш, 7 ажилтан.
Нийт 4 нь франц, 8 н монгол багш ажилчид. Монгол багш ажилчдын ихэнх нь франц хэлтэй хүмүүс.Франц багш нар маань бүгд Франц улсын Үндэсний Боловсролын хэлтсийн цол хэргэмтэй бөгөөд франц хэлний сургуульд багшлах чадвар, нөхцлийг хангасан. Мөн бидMонгол хэл болон соёл, мөн англи хэл, соёлыг заадаг багш нартай.
– Хичээлээс гадуурх дугуйлан секц бий юу?
Франц сургууль нь Даваа, Мягмар, Пүрэв гарагт өдөр бүр хичээлийн дараа нэг цагийн турш гэрийн даалгавар өгөх гэх мэт хичээлээс гадуурх үйл ажиллагааг санал болгодог. Энэ нь сурагчид хичээлийн цагийн үедхийсэн ажлаа дахин тайлбарлах, тухайн хичээлийг бэхжүүлэх гэх мэт багшийн тусламжтайгаар гэрийн даалгавраа хийх боломжийг олгодог.
Гэрийн даалгаврын туслах цаг нь гэртээ франц хэлээр ярьдаггүй сурагчдад туслах, дэмжих боломжийг олгодог.Лхагва гаригийн үдээс хойш Франц сургууль нь 1.5 цагийн турш дараах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сурагчид театр, дүрслэх урлаг эсвэл ширээний тоглоомын ангиудын аль нэгийг сонгох боломжтой байдаг.Эдгээр үйл ажиллагаа нь янз бүрийн насны сурагчдын хоорондын холбоог бэхжүүлэн харилцахад тусалдаг.
– Суралцагсдын хувьд гадны салбар сургуулиуд руу шилжин суралцах боломжтой юу?
Мэдээжийн хэрэг тийм, франц сургуулийн сурагчид дэлхийн 532 сургуулиудын дунд өөр франц сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой.
Сурагчид өөрийн сонгосон Европ, Франц улсыгих сургуульд элсэх боломжтой. Франц улс бүх соёл, гарал үүсэлтэй олон гадаад оюутнуудыг жил бүр хүлээн авдаг.
– Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтан төдийгүй сургуулийн үйл ажиллагааг чиглүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог байх нь?
Сургуулийн анги бүрийн хувьд хоёр эцэг эх нь төлөөлөл болоод сургуулийн эцэг эхийн зөвлөлд жилд гурван удаа сонгогддог. Тэд сургуулийн дотоод журмыг хянаж, хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар санал бодлоо хэлэлцэж, зул сарын баярын зах эсвэл жилийн төгсгөлийн үдэшлэг гэх мэт арга хэмжээ зохион байгуулдаг. Эцэг эхийн зөвлөл нь сургуулийн захиргаа болон анги тус бүрийн бүх эцэг эхчүүдийн хоорондын холбоос болдог. Уг зөвлөлийн үйл ажиллагаа нь сургуулийн амьдралд болон багш, эцэг эхийн хооронд итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой.Тэд сурагчдын эргэн тойронд жинхэнэ боловсролтойорчинг бий болгодог.
– Танай сургуультай хэрхэн холбоо барих вэ?
Та манай захиргааны менежертэй 86060129 утсаар холбогдож бидэнтэй холбоо барьж болно, тэр франц, монгол хэлээр ярьдаг. Та надтай 9995 3450 утсаар холбоо барьж болно, би франц, англиар ярьдаг.
Бидэнтэй уулзах эсвэл цаг товлохоос бүү эргэлзээрэй. Франц сургууль нь 19-р хорооллын буюу 120-н Жетро супермаркетын ард байрладаг. Манай Facebook хаяг www.efm-ub.com болон вэб сайт http://efm-ub.com аар зочлоорой.