Дуучин Адель 2021 оны арваннэгдүгээр сарын Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч, зургаан жилийн дараа өөрийн цомгоо бичихээр студид буцаж очсон тухайгаа ярьжээ.
Тэрээр өөрийн өмнөх цомог болох “21”-ийн тухай хэлэхдээ "Энэ цомог бол миний хувьд их эмзэг, миний хайртай бүтээл. Би “21”-ийг надад хамааралгүй болсон гэж үргэлж хэлдэг. Бусад бүх хүмүүс үүнийг зүрх сэтгэлдээ маш ихээр шингээсэн. Би энэ цомгийг сэтгэлээсээ холдуулж чаддаггүй. Би бүх хүмүүстэй өөрийгөө хуваалцахыг хүсч байна. Би үүнийг хэзээ ч сэтгэлээсээ холдуулж чадахгүй гэж бодож байгаа" гэж хэлжээ.
Тэрээр салалтын сэтгэл гутралаасаа салж, шинэ дуугаа бүтээх ажилдаа шаргуу орсон нь түүний сэтгэлийн түгшүүрийг даван туулахад тусалсан гэж дуучин бүсгүй онцолсон байна.
“Энэ бол маш их бясалгал хийсний үр дүн юм. Бас их эмчилгээг өөртөө зориулсан. Тэгээд маш их цагийг бие даан өнгөрөөсөн" гэж Адель хичээл зүтгэлийнхээ талаар хэлээд биеийн тамирын зааланд өнгөрүүлсэн цаг минут болгон чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Би дасгал хийж байхдаа энэ бүхнээс ангижирч байгаагаа мэдэрсэн. Гэхдээ энэ нь хэзээ ч жингээ хасах тухай ойлголт биш юм. Хэрэв би биеэ хүчирхэгжүүлж чадвал энэ бүхнийг мэдэрч бас харж эхэлнэ гэдгээ ойлгож авсан. Би хэзээ нэгэн цагт сэтгэл хөдлөл, оюун санаагаа бие бялдрын хувьд хүчирхэг болгож чадна гэдэгт итгэсэн гэж Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Адель 2019 онд Саймон Конеккигээс салах өргөдлөө өгсөн юм. Хосууд дундаасаа 9 настай хүүтэй. Тэрээр шинэ цомгоо салалтынхаа тухай бодлоо шингээсэн гэдэгтээ эргэлзэж байгаагаа мөн хэлсэн байна. Тэр миний экс найзуудын нэг биш. Тэр бол миний хүүхдийн аав" гэж Конеккигийн талаар ярьжээ. Адель гэрлэлтийн талаар "Би сэтгэл санааны хувьд асуудалтай байсан түүндээ сэтгэл хангалуун бус байсан. Бидний хэн нь ч буруу зүйл хийгээгүй. Бидний хэн нь ч бие биенээ ингэж гомдоохыг хүсээгүй. Би хүүдээ намайг хайраар дутаж байгааг харуулахыг хүсээгүй. Энэ бол миний хувьд үнэхээр чухал зүйл юм гэжээ. Би тэр цагаас хойш жинхэнэ аз жаргалаа олохоор аян замдаа явж байна ” гэжээ.
Адель одоо спортын мэргэжилтэн Рич Паул гэх залуутай үерхэж байгаа ба тэрээр алдарт сагсчин Леброн Жеймсийн төлөөлөгч юм.
Эх сурвалж: CNN