Өсөн нэмэгдэж буй баялгийн ялгааг багасгахад чиглэсэн бодлого нь эдийн засгийн замналын хувьд яг энэ үед хэрэгтэй байгаа зүйл гэж Хятад хэлдэг. Харин шүүмжлэгчид энэ нь бизнес, нийгмийг хэрхэн удирдах дээр илүү их хяналттай болгох боломжтой гэж үздэг. Энэхүү "Нийтлэг хөгжил цэцэглэлт" уриалга нь улс орныхоо хүмүүст чиглэж байгаа ч дэлхийн бусад улс орнуудад асар их үр дагавар авчрах боломжтой юм. Нийтлэг хөгжил цэцэглэлтийн хамгийн тод үр дагавруудын нэг бол Хятадын аж ахуйн нэгжийн тэргүүлэх чиглэлийг дотоодын зах зээл рүү чиглүүлэх явдал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар нэр хүнд нь өсч буй технологийн аварга Алибаба одоо Хятадад нийтлэг хөгжил цэцэглэлтийн санаачлагыг сурталчлахад туслах зорилгоор 15.5 тэрбум доллар (11.4 тэрбум фунт стерлинг) зарцуулж, дарга Даниел Жан тэргүүтэй тусгай ажлын хэсэг байгуулжээ. Тус компани нь тус улсын эдийн засгийн дэвшилд ашиг хүртэгч, "Хэрэв нийгэм сайн, эдийн засаг сайн байгаа бол Алибаба сайн ажиллах болно" гэжээ. Технологийн өрсөлдөгч аварга Tencent ч мөн өөрсдийн хувь нэмрээ оруулж 7.75 тэрбум долларыг амалжээ.
Алибабагийн босс Даниел Жан Алибаба хөдөөгийн амьжиргааны санг эхлүүлэх ёслолын үеэр үг хэлэв. Тэрбээр “China INC намын даалгавраар хамтарч байгаагаа харуулахыг хүсч байгаа боловч Ши Жиньпиний шинэ үзэл баримтлал нь зарим хувийн хэвшлийнхэнд нөлөөлж эхлэхэд бага зэрэг цочирдсон гэж Хятадын томоохон компанийн төлөөлөгч надад хэлж байсан. Гэхдээ дараа нь бид энэ санаанд нэлээд дасан зохицож эхэлсэн. Энэ бол баячуудыг дээрэмдэх тухай биш. Энэ бол нийгмийн бүтцийг өөрчлөх, дундаж давхаргыг бий болгох явдал юм. Эцэст нь бидний хамгийн сүүлийн зорилго бол хэрэглэгч учраас энэ нь бидний хувьд сайн зүйл юм." гэж хэлжээ.
Тансаг зэрэглэлийн салбар алдагдал хүлээж магадгүй юм. "Нийтлэг хөгжил цэцэглэлт" нь шинээр гарч ирж буй хятадын дундаж давхаргад илүү их анхаарал хандуулж байгаа учраас дэлхий даяар тансаг зэрэглэлийн хэрэглээний салбар алдагдал хүлээж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа. Учир нь хятадын баячууд дэлхийн тансаг зэрэглэлийн хэрэглээнд эргэлдэж байгаа мөнгөний 50 хувийг бүрдүүлдэг. Дундаж давхаргынхан ихсэх тусам хятадын баячууд бизнес эрхлэгчдэд ашигтай, тиймээс тус улсын баячууд энэ нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих ч шаардлага гарч байна.
"Хэрэв хятадын хөрөнгөтнүүд өөрсдийгөө тэдний нэг хэсэг гэж үзэж байгаа бол энэ нь сайн хэрэг. Яагаад гэвэл дундаж давхарга өсөх тусам илүү их боломж бий болно." гэж Алибабагийн захирал Даниел Жан хэллээ. Хэрвээ Хятадын баячууд швейцарь цаг, итали зангиа, Европын тансаг зэрэглэлийн автомашин зэрэг худалдан авалтаа багасгаж чадвал энэ салбар амжилтад хүрэх болно." гэдгийг тэрээр онцолжээ. "Шинэ социализм" Нийтлэг хөгжил цэцэглэлтийн гол цөм нь Хятадын нийгмийг тэгш эрхтэй болгох явдал юм. Энэ нь дэлхий нийтэд социализм гэж юу гэсэн үг болохыг өөрчлөх боломжтой гэж тэрээр илтгэлдээ онцолсон байна. Хятад улс барууны зарим орнуудын туйлширсан нийгмээс зайлсхийхийг хүсч байгаа. Тиймдээ ч үзэл баримтлалдаа тууштай хандана. Гэхдээ удаан хугацааны турш хятадын ажиглагчид хэлэхдээ, хэрэв социализмыг Хятадын онцлог шинж чанараар бусад хүмүүст өөр загвар болгон хувиргах нь үнэхээр намын хүсдэг зүйл юм бол нийтлэг хөгжил цэцэглэлт бол гол асуудал биш юм.
Оксфордын их сургуулийн Хятадын төвийн ажилтан Жорж Магнус хэлэхдээ "Энэ бол зүүн тийш, нэг үе шатыг хянах хяналтыг улам бүр нэмэгдүүлж байгаа нь Ши Зиньпиний бодлогын үр дүн " гэжээ. Ноён Магнус нэмж хэлэхдээ, нийтлэг хөгжил цэцэглэлт нь Европ маягийн нийгмийн халамжийн загварыг хуулбарлаж байгаа явдал биш юм. Нийтлэг хөгжил цэцэглэлт нь Ши Зиньпиний удирдлага дор Хятадын төр, нийгмийг хэрхэн удирдан зохион байгуулах гол хэсэг болох нь тодорхой байна. Үүнтэй холбогдуулан илүү шударга нийгэм, чинээлэг дундаж давхарга, мөн авахаасаа илүү буцааж өгдөг компаниудын амлалтууд даган ирж бий болно гэж ажиглагчид үзэж байгаа. Хятад бол гадаадын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулахад хэцүү орчин байсаар ирсэн бөгөөд нийтлэг хөгжил цэцэглэлт нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг улам бүр хүндрэлтэй болгож болох юм.
Эх сурвалж: BBC