Эмэгтэйчүүдийн дунд арьсны асуудал тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн билээ. Ялангуяа нүүр унжих, үрчлээтэх асуудлууд ихээр гардаг. Тэгвэл гэрийн аргаар өдөр тутамдаа үсээ хуйхнаас нь массажилж самнаснаар үсний уналт зогсохоос гадна арьс дээшээ өргөгдөж хөгшрөлтөөс сэргийлэх бүрэн боломжтой байдаг байна. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй тарилга элдэв зүйл арьсандаа хийлгэхээс илүү эрүүл аргаар ямар нэгэн мэсгүйгээр арьсны эсийг сэргээж залуужуулж болдог талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
"Ерөнхийдөө ядаргаа хөлөөс толгой хүртэл яваад хамгийн сүүлд нүүрэн дээр илэрдэг. Бидний биед маш их шар ус хурж бөөгнөрөөд булчингууд чангарч байдаг. Иймээс булчингаа суллаж шар усаа тараах хэрэгтэй. Олон жил хүний биед хурсан шар ус үеүүдийг бөглөчихдөг. Энэ бөглөрөл нь нүүрэнд нөлөөлдөг. Хүмүүс зөвхөн нүүрэндээ массаж, утас , тариа хийлгээд л гоё болчихно гэдэг ойлголт байдаг. Энэ бол ташаа олйголт. Ботокс хэрэглэхгүйгээр арьсан дээр үүссэн зураас үрчлээсүүдийг эмчилгээний нүүрийн бариа заслаар арилгах боломжтой. Биеийн хорыг гадагшлуулж бариа хийснээр нүүрний арьс залууждаг. Энэ нь биен дэх хурсан шар усыг гадагшлуулж, хаванг хөөж бодисын солилцоог сайжруулдаг. Нэг үгээр эд эсийг идэвхжүүлж, сэргээж байна гэсэн үг. Миний хувьд энэ чиглэлээр Бээжин, Шанхай, Сингапур, Солонгосд сурсан. Нүүрэндээ бид элдэв янзын юм хийлгээд байх тусам арьс үхэждэг. Ямарваа нэг юм хүлээж авахаа болихоос гадна эмзэг мэдрэмтгий харшламтгай болдог" гэж “Гоо гуаша” нүүрний бариа заслын салоны үүсгэн байгуулагч Э.Билгүүн хэллээ.
"Гоо гуаша" салоны үйчлүүлэгч ". Дандаа хөмсөг зангирдаг болохоор ботоксийг духандаа тогтмол хийлгэдэг байсан. Хоёр гурван сар болоод л хийлгэнэ. Шууд тариа хийлгэхээр жижиг үрчлээнүүд тэнийдэг ч тэр хэсэг хөдөлгөөнгүй, хиймэл болчихдог. Зөвхөн нүүрэндээ л тэгж ботокс хийлгэдэг байсан болохоос биш биеэ анхаардаггүй байсан юм байналээ. Анх Э.Билгүүнээгийн биенд бариа засал хийхээр нүүр гоё болдог гэж ярихыг сонсоод сонин санагдаж байсан. Харин бариулсны дараа шууд үр дүн нь гардаг юм билээ" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
"Чихний дээд хэсэгт маш их шар ус хурсан байдаг. Энэ хэсгийг массажлаад суллаад самнавал арьс эрүүнээсээ дээшээ өргөгдөх боломжтой. Мөн энэ цэгт дарснаар нүүр жижгэрч өргөгддөг. Ерөнхийдөө биеийн чангарлаас болж арьс унждаг. Жишээлбэл гар чангарснаас болж зажлуурын хэсэг бөглөрч завж унждаг. Тийм учраас бөглөрсөн хэсгийг л бариад суллачихвал залуу чанга арьс, зөв хэлбэртэй нүүртэй байх боломжтой.