Монголын Урлагийн Зөвлөл нь 2003 оноос хойш хөгжим, дүрслэх урлаг, бүжиг, кино, медиа урлагаар дамжуулан хүүхдийн танин мэдэхүйг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Урлаг хөгжлийн төлөө” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.
Ковид-19 цар тахал нүүрлэсэн 2021 онд “Урлаг хөгжлийн төлөө” хөгжмийн боловсрол олгох төслийг гэрээсээ суралцаж буй хүүхэд, залууст зориулж цахим хөтөлбөр болгон өргөжүүлэн хүргэж байна.
МУЗ нь төгөлдөр хуурч, хөгжмийн багш Т.Пүрэвсүхтэй хамтран дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын 3 бүтээлийг сонгож, 3 цуврал видео хичээлийг тайлбартайгаар бэлтгэжээ.
Хичээл тус бүрд тухайн хөгжмийн зохиолчийн мэдээлэл, бүтээлийн онцлог агуулга, тоглогдож буй хөгжмийн зэмсэгүүдийг хүүхдийн нас, сэтгэхүйд нийцүүлэн мэргэжлийн хөгжимчид тоглож үзүүлсэн.
МУЗ нь энэхүү хичээлийг ЕБС-ийн 30 сургуулийн хөгжмийн багш нарт тараан, ахлах, дунд ангийн дуу хөгжмийн хичээлээр хүүхдүүдэд цахимаар орж, хөгжмийн боловсролыг дээшлүүлэн ажиллаж байна.
Хөгжим сонирхогч хүүхэд, залуус та бүхэн шимтэн сонирхож, суралцана гэж найдаж байна.
Та бүхэн МУЗ-ийн youtube сувгаар орж үзэх боломжтой.
https://youtu.be/Szch7MYnTqo /Монголын хөгжмийн урлаг/
https://youtu.be/mgbZKXXXFKY /Сонгодог хөгжим/
https://youtu.be/Ktc0l6tSf3U / Жазз хөгжим/