Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжийн дагуу тус дүүргийн дөрөвдүгээр хороо, 97 дугаар сургуулийн баруун талд байрлах, олон жил зөвшөөрөлгүй байсан 67 ширхэг тоосгон гаражийг буулгана.
Мөн долдугаар хорооны 41 дүгээр байрны зүүн талд байрлах 22 тоосгон гаражийг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Чөлөөлсөн газарт явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн тохижилтыг тус хороодын иргэдээс санал асуулга явуулсны үндсэн дээр гүйцэтгэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Тус дүүргийн иргэд 18-р хорооны 14-р байрны зүүн талын 84-р сургуулиас доош урууддаг замын баруун талын, хорооны 111-р сургуулийн хойд талын гарааш, Жуковд буюу тавдугаар хороонд, 30 дугаар сургуулийн хойно байрлах гаражийг буулгах санал өгчээ.