Өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-Таван толгой түлш компанийг хувьчлах шаардлагатай гэдэг мэдээлэл ирээд байсан л даа. Энэ дээр байр сууриа хэлбэл?
-За наадах чинь болбол улс төрийн зорилгоор л ашиглаад байна даа. Өвөл болчихсон асуудал үүсчихсэн байж байхад дагуулаад хувьчилна гэдэг асуудал ярина гэж байхгүй шүү дээ. Яадаг ч байсан улс хариуцаад дөрвөн сар хүртэл айл өрх хэвийн амьдрах нөхцөлийг улс өөрөө дааж цаашаа явахаас өөр аргагүй асуудал. Яг нарийн юм бол сайжруулсан түлшний борлуулалтын үнийг хатуу барьчихсан байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь тодорхой хэсгийн зардлыг нь Засгийн газар дааж байгаа. Цэвэр эдийн засгийн талаасаа харах юм бол Таван толгой түлш компани чинь 60-аад тэрбум төгрөгийн орлоготой, 200 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа компани. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ашиггүй зүйл ард иргэдийн амьдралыг бодож л энэ компани нуруун дээрээ үүрээд байгаа юм л даа.
-Зөвхөн доод түвшиндээ явагдаад өнгөрөх үү? Магадгүй удаа дараа ийм алдаа гараад байх юм бол сайд нарын хэмжээнд хариуцлага тооцох асуудал цаашдаа яригдах уу?
Бүлэг дээр хоёр гурван сайдад хариуцлага тооцъё гэдэг саналыг засгийн газарт оруулсан гэдэг мэдээлэл байгаа. Бодитой юу?
–Тийм ярианууд гарч байсан. Би тэр хурал дээр байсан. Санал хураасан шийдвэр гарсан процесс явагдаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлт ороод сайд нарын асуудлын Ерөнхий сайд саналаа гаргаж шийддэг болчихсон. Тэр үндсэн хуулийнхаа шинэ нөхцөлөөр л явна.
Самгардах юм их гарч байна. Энэ хуулиас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ Засгийн газрын хэрэг эрхлэх газар 10-30 хувийн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хаа сайгүй яам, тамгын газар нь тийм болчихсон. Ковид гараад түүнээс сэрэмжлэх арга хэмжээ авчихсан. Яам, тамгын газрууд адилхан байгаа учраас сонор сэрэмж алдсан юм харагдаад л байгаа.
-Та бүхэн засгийн газар олон нийтийг дураар нь бөөгнүүлж, тоглолт хийж байдаг. Ердийн иргэн үзэл бодлоо илэрхийлээд талбай дээр таван иргэн зогсохоор ковид гээд бариад хорьчихдог энэ шударга бус уу?
-Нээрээ цахим арга хэмжээтэй холбогдуулж л асууж байх шиг байна. Тийм олон хүн дуудсан гэж хүн бөөгнөрнө гэж тооцолгүй арга хэмжээ
-Тооцсон болохоор паркийн хашаанд арга хэмжээ хийсэн юм биш үү?
–Тийм алдаа маягийн юм гарсан. Жагсаал цуглааны тухайд жагсаал цуглаан чинь ер нь бол хийгээд л байна л даа. Энэ хаваржин л их хурлын гишүүдээс эхлээд өлслөө, цангалаа 10-аад хоног. Өөрсдөө ковидийн эрсдэл бий болгоод тархах эрсдэл өндөр байхад ядаж л их хурлын гишүүд нь цадигтай байж болно доо. Би түүнд их харамсаж байсан. Холбогдох хүмүүс хэлж ч байсан. Тэгээд энэ зуны найр наадам, бэсрэг наадмууд гээд л асуудлууд хүндэрч байна л даа.
-Таван толгой түлш ХХК-ийн захиралд хариуцлага тооцох уу?
-Энэ Таван толгой түлш М.Ганбаатар гээд захиралтай юм. Үйлдвэрийг анх байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл удирдсан хүн. Тэр ажлаа М.Ганбаатараас илүү мэддэг хүн гэж байхгүй. Арга хэмжээ аваад явуулчих гэхээр дахиж шинэ хүн очоод түүний дайнд хүрч ажиллах хүртэл ажлаа мэдэх шаардлага гарна гэх мэтийн зовлонгууд байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар үүсээд байгаа нөхцөл байдлуудыг авч үзээд болж өгвөл аль болох богино хугацаанд хэвийн горимд оруулах л арга хэмжээ авна даа.