Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3,008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 91,
- II тунд 261,
- нэмэлт сэргээх тунд 2045 буюу нийт 2,397 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 2,924 жирэмсэн эх, 12-15 насны 67,076, 16-17 насны 26,338 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: