Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон байна. Энэ тухай дуудлагыг аймгийн 10 дугаар сарын 5-ны өдөр Онцгой байдлын газар хүлээж авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 10 дугаар сарын 6-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат 45 настай эрэгтэй Б-гийн цогцсыг гаргасан байна. Улмаар Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. Харин Орхон аймгийн харьяат 53 настай эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.