Б.Тэмүүлэн хүү нэг настай. Төрөхдөө нуруу нугасны эвэрхийтэй төрсөн ч нярайд нь найдвартай онош тогтоох боломжгүй байсан. Харин энэ жил нэг нас хүрэхэд нь MRI зургаар нуруу нугасны эвэрхий гэдэг онош нь батлагдаж БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.
Б.Тэмүүлэн хүүгийн ээж У.Энхдолжин: Миний хүү Тэмүүлэн нэг настай. Төрөхдөө төрөлхийн нуруу, нугасны эвэрхийтэй төрөөд монголд гуравдугаар эмнэлгийн хяналтад байдаг. Гуравдугаар эмнэлгийн зүгээс манай хүүхдэд хагалгаа, эмчилгээ байхгүй, найдвар нь 1-2 хувь гээд бид Солонгос руу хандсан. Солонгосын Самсунг эмнэлгээс болно, хүрээд ир, нарийн оношилгоо, шинжилгээ хийнэ, 180-200 сая төгрөг хэрэгтэй болно. Төлбөрийнхөө 80 хувийг байршуулсан тохиолдолд бүх эмчилгээ, шинжилгээ эхэлнэ гэсэн хариу ирсэн. Ерөнхийдөө яаралтай ирнэ шүү, нуруу нугасны эвэрхийн өөхөн эд нь нэлээд томорсон байна. Мэдрэлийн судсаа даран, өөх рүүгээ жаахан шигдээд орсон байна, хүнд хагалгаа болно гэсэн. Хагалгаанд орохгүй бол хөл дээрээ явах боломжгүй гэсэн хариу ирсэн. Одоо манай хүүхэд нэг настай ч хөл дээрээ гишгэж чадахгүй, явж чадахгүй байгаа.
Хандивын аянаа есдүгээр сарын 9-нөөс эхлүүлсэн. Одоогийн байдлаар 20 хувьтай явж байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Манай том охин гурван настай. Нөхөртэйгөө III-IV хороололд байр түрээсэлж амьдардаг. Би одоохондоо хоёр хүүхдээ хараад гэртээ. Манай нөхөр хувиараа бизнес эрхэлдэг. Элэг нэгт ахан дүүсээсээ миний хүүг хөл дээрээ явдаг болоход нь туслаач ээ, эрүүл саруул болоход нь туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Хандивын аян нь сэтгэлээсээ хандив өгөөч гэж гуйж байна.
ХААН 5722040174 У.Энхдолжин /ээж/
ГОЛОМТ 2205121931 У.Энхдолжин /ээж/
Холбоо барих дугаар: У.Энхдолжин 80662280