Дэлхий даяар фэйсбүүк, инстаграм, WhatsApр зэрэг нийгмийн сүлжээ зургаан цаг тасарч доголдсоны дараа хэвийн байдалдаа орж байна гэж Фэйсбүүк компаниас мэдээллээ. Эдгээр гурван үйлчилгээ нь бүгд Фэйсбүүк компанийн эзэмшилд байдаг юм.
Энэ талаар Downdetector сайт мэдээлэхдээ энэ нь урьд өмнө байгаагүй хамгийн том саатал байсан нь дэлхий даяар асуудал дагуулсан 10.6 сая үйлдэл бүртгэгдсэн гэжээ. Фэйсбүүк сүлжээнд хамгийн сүүлд 2019 онд ийм төрлийн алдаа гарч байв.
Тэд саатал эхэлсэн даруйд албан ёсны твиттер хуудастаа “Манай апп, вэб рүү нэвтрэхэд асуудалтай байгааг бид мэдэж байгаа ба бүх зүйлийг аль болох хурдан хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байна. Та бүхэнд төвөг удаж байгаа бол хүлцэл өчье" хэмээсэн бол хамгийн сүүлд “Бидний үйл ажиллагаанаас хамааралтай дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжээс уучлалт хүсье. Бид өөрсдийн апп, үйлчилгээнд нэвтрэх эрхийг бүрэн сэргээхийн тулд шаргуу ажиллан одоо хэвийн горимд орж байгааг дуулгахад таатай байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа” хэмээжээ.
Эх сурвалж: BBC