Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 27 цэгт 36 багийн 193 эмч, ажилтан ажиллаж, 3,008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины
- I тунд 80,
- II тунд 258,
- нэмэлт сэргээх тунд 2,232 буюу нийт 2,570 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,915 жирэмсэн эх, 12-15 насны 66,968, 16-17 насны 26,314 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: