Дэлхийн эрх мэдэлтэн нөлөө бүхий хүмүүсийн офшор хөрөнгийг “Pandora Papers” хэмээх нэршлээр олон нийтэд дахин ил болгоод байгаа юм.
Тэгвэл Монгол улсаас Сү.Батболдын талаар "Сүхбаатарын Батболд нь улс төрч болохоосоо өмнө уул уурхайн салбараас баяжсан. Тэрбээр 2000-2009 оны хооронд хэд хэдэн сайдын албан тушаалд томилогдож байсан нэгэн юм. Түүнийг ерөнхий сайдад сонгохоос өмнө Монгол Улсын хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдож байсан. Тэрбээр парламентын гишүүнээр 2004 оноос хойш ажиллаж байна. Түүнийг уул уурхайн наймаанаас хэдэн зуун сая долларын хууль бус ашиг хүртсэн гэх хэргээр Их Британи, Сингапур, АНУ-д зарга үүсгэн шалгаж байсан юм. Харин СҮ.Батболдын АНУ дахь өмгөөлөгч "ICIJ"-д өгсөн ярилцлагадаа мэдэгдлийг эрс үгүйсгээд "ямар ч улсын шүүх" энэ хэргийг буруутай эсэхийг тогтоогоогүй гэжээ. Мөн тэрбээр хэсэг бүлэг нууцлагдсан хүмүүс ноён Батболдын эсрэг Лондон, Сингапур, Хонконг, Нью -Йорк, Монгол зэрэг хэд хэдэн улсын шүүхэд зарга үүсгэж байгаа гэдгийг хэлсэн юм.
2006 оны 4 -р сард Сү.Батболд Монголын худалдааны сайдаар ажиллаж байхдаа татварын диваажин гэгдэх "Guernsey" аралд Quantum Lake гэх компанийг байгуулсан. Оффшор бүс дахь энэ компани нь Premier Edge Ltd-ийг эзэмшдэг. Тус компанид Сү.Батболд 2005 онд хувьцаа эзэмшиж эхэлсэн. Олон нийтийн бүртгэлийн системд Premier Edge Ltd компани 2006 онд нь Лондоны нэг байранд хоёр тансаг зэрэглэлийн орон сууцыг 8.8 сая гаруй доллараар худалдаж авсан мэдээлэл байдаг.
ICIJ-ийн асуултуудад ноён Сү.Батболдын зөвлөх хэлэхдээ тэрбээр оффшор компаниудаар дамжуулан өмчлөх, хөрөнгө оруулахдаа хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, зарж борлуулсан ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдсөн гэжээ. Мөн түүний гэр бүл энэ бүх хэрэг явдал болохоос өмнө Лондонд сурч, ажиллаж, амьдардаг байсан тухай ярьсан байна.
Эх сурвалж: https://www.icij.org/investigations/pandora-papers/power-players/