БНХАУ-ын байлдааны бөмбөгдөгч 39 онгоц Тайванийн хилийн хамгаалалтын бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрчээ.
Энэ үйл явдал өнгөрөгч баасан гарагт болсон ч мэдээллийг нягтлан үзэж олон нийтэд бямба гарагт мэдээлсэн байна. Тайванийн батлан хамгаалах яамны мэдэгдэлд тус улсын хилийн хамгаалалтын бүсийг эхлээд 20 бөмбөгдөгч онгоц өдрийн цагаар зөрчсөн бол тухайн шөнөө дахин 19 онгоц хилийн бүсийг нэвтэрчээ. Бөмбөгдөгч онгоцууд дотор 26 ширхэг Ж-16 байлдааны онгоц, 10 ширхэг Су-30 бөмбөгдөгч онгоц, хоёр ширхэг И-8 Тэнгисийн цохилтын эсрэг байлдааны онгоц, нэг ширхэг КЖ-500 цэргийн ачааны онгоцнууд тус тус бүртгэгджээ.
Энэ үйлдлийн хариуд Тайванийн батлан хамгаалах яамнаас дуут болон радио долгионы анхааруулгыг өгч, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг асаасан гэж мэдээллээ. Харин АНУ-ын үндэсний агаарын гвардиас мэдээлэл хийж энэ үйл явдал нь тухайн улсын хилийг зөрчөөгүй 12 милийн зайтай байсан гэжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ үйл явдал нь БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баяртай холбоотой нислэг байсан төдийгүй Тайвань улстай дайсагнасан ямар нэгэн хэлбэр биш гэжээ. БНХАУ-ын талаас Тайванийг өөрсдийн газар нутгийн нэгээхэн хэсэг гэж үздэг ч цэргийн ямар нэгэн дайсагнасан бодлого явуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.