Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт халдварын 1811 /Улаанбаатарт 897, орон нутагт 914/ тохиолдол илэрч, 41-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1260 болов.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6780 хүн эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:
- Хөнгөн 11753
- Хүндэвтэр 6557
- Хүнд 2156
- Нэн хүнд 350 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20816 хүний 4077 нь хүүхэд, 1537 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 61554 иргэн байна.