Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал зодог тайлах шийдвэрийг огтхон ч эргэлзэлгүйгээр гаргасан бөгөөд одоо сэтгэл минь ихэд уужраад байна хэмээн ярилаа.
Тэрбээр 20 жил барилдсан сүмо бөхийн дэвжээнээсээ зодог тайлж, Магаки цолыг хүртсэнийхээ дараа баасан гарагт дэвжээний багш Миягиногийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийнхүү хэлжээ.
Хакүхо 20 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдаж буйг онцлоод, өөрийгөө сүмод сэтгэлээ өгсөн аз жаргалтай нэгэн хэмээн тодорхойлов. Тэрбээр дэвжээгээ орхих эцсийн шийдвэрээ энэ оны долоодугаар сарын Нагоя башёгийн 10 дахь өдөр гаргасан байна.