Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,461 тохиолдол шинээр батлагджээ.
Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар
1,298 нь нийслэл хотод
1,163 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсны улмаас 20,764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 11,588
- хүндэвтэр 6,654
- хүнд 2,158
- нэн хүнд 364 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 62,420 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 8,254 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан 19 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.