Зэвсэгт хүчний жанжин штаб Эх орны дайчид ТББ-тай хамтран дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдөр тохиож буй Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан 18 аймагт амьдарч байгаа 31 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг аймгуудын ЗДТГ-ын цэргийн штаб, зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиуд хамтран зохион байгуулж байгаа.
Хөдөө орон нутгаас нийслэлд ирж өвөлжиж байгаа дөрвөн ахмад дайчны нэг Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Батчулууны Ядамсүрэнд өнөөдөр амьдарч байгаа байрных нь гадна хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг ЗХЖШ, ЗХЖШ-ын үлээвэр найрал хөгжим, Эх орны дайчид ТББ, ЦДБЭЧ, Монгол цэргийн музейгээс томилогдсон цөөн тооны бүрэлдэхүүн халдвар, хамгааллыг дэглэм дор зохион байгууллаа.
Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчин Б.Ядамсүрэн
"Өнөөдөр маши их баяртай байна. Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Одоо 103 хүрлээ. Цэргийн албыг 1947 онд татагдаад 1951 онд халагдсан. Халх голд цэргийн алба хаагаад Баруун хилийн тулгаралтад оролцож ахмад дайчин цол хүртсэн"
Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод амьдарч байгаа 30 гаруй ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.