Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганы нээлт 10:00 цагт эхэлж, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мэдээллийг 14:00 цагт хаалттай хуралдахаар товлосон. Тус хуралдаанаар гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох аж.
Хэлэлцэх асуудлын эхэнд:
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Зөвшөөрлийн тухай,
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
- Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
- Хөрөнгийн үнэлгээний тухай,
- Актив удирдлагын компанийн тухай,
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтжээ.